Terms and conditions  Хэвлэх

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

 

НЭГ. ГЭРЭЭНД ХЭРЭГЛЭГДЭХ НЭР ТОМЬЁО

 

Энэхүү гэрээнд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

1.1  Захиалагч – Лицензийг бусдад худалдах, шилжүүлэх, түрээслэх, бусад хэлбэрээр захиран зарцуулах бус, харин гэрээнд заасан нөхцөлийн дагуу зөвхөн өөрийн хэрэгцээнд эзэмших ашиглах зорилгоор худалдан авахаар Нийлүүлэгчид захиалга өгсөн эцсийн хэрэглэгч буюу “ ………………………. ”   

1.2  Нийлүүлэгч - Програм хангамжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гуравдагч этгээдэд нийлүүлэх үйлдвэрлэгчээс олгосон албан ёсны эрх бүхий “Мобинет” ХХК,

1.3  Лицензийн гэрээ - Програм хангамжийн эзэмшил, ашиглалтын дэлгэрэнгүй нөхцөлийг үйлдвэрлэгчийн зүгээс тогтоосон гэрээ.

1.4  Үйлдвэрлэгч - Програм хангамжийг үйлдвэрлэсэн, түүний лицензийг эзэмшигч цорын ганц этгээд болох ………………………компани.

 

 

ХОЁР . ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

2.1 Нийлүүлэгч нь Захиалагчийг Microsoft office 365 /cloud server/ програмд шилжилт хийхэд захиалагчид дэмжлэг үзүүлж ажиллана.

2.2 Захиалагчийн лицензүүдийг Үйлдвэрлэгчийн портал сайт дээр идэвхжүүлснээс хойш тухайн сонгосон (сар, жил) хугацаанд хүчинтэй байна.

2.3 Үйлдвэрлэгч нь програм хангамжийн лицензийг эзэмшигч цорын ганц этгээд байна. Үйлдвэрлэгчийн зохиогчийн онцгой эрх нь програм хангамжийн хувь тус бүр байршуулсан зохиогчийн эрхийг хамгаалах тэмдгийн дагуу баталгаажсан байна.

2.4 Нийлүүлэгч нь Програм хангамжийг борлуулах үйлдвэрлэгчийн албан ёсны эрхтэйээр энэхүү гэрээний нөхцөлүүдийн дагуу Захиалагчид нийлүүлж байгаа болно.

2.5 Програм хангамжийг татаж авах, суулгах, түүнийг хэрэглэх зэргээр ашиглах нөхцөл нь Үйлдвэрлэгч, эсвэл Үйлдвэрлэгчийн эрх олгосон этгээдээс тогтоосон лицензийн гэрээний болон энэхүү гэрээний нөхцөлүүдээр тодорхойлогдоно.

 

 

ГУРАВ. ГЭРЭЭНИЙ ҮНЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

3.1 Програм хангамжийн лиценз идэвхжүүлсэнээс хойш 72 цагийн дотор захиалгыг зогсоох боломжтой байна. Энэхүү цаг өнгөрсөн захиалгыг зогсоох боломжгүй.

 

 

ДӨРӨВ. НИЙЛҮҮЛЭГЧИЙН БАТАЛГАА, ҮҮРЭГ

4.1 Нийлүүлэгчийн баталгаа:

4.1.1 Нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийн албан ёсны борлуулагч ба түүнээс олгосон итгэмжлэлийн дагуу програм хангамжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гуравдагч этгээдэд нийлүүлэх эрхтэйг үүгээр баталж байна.

4.1.2 Захиалагчид нийлүүлэх програм хангамжийг ашиглах эрх нь гуравдагч этгээдийн шаардлага, нэхэмжлэл, барьцаа, үүргийн бусад гүйцэтгэлээс чөлөөтэй болохыг үүгээр баталж байна.

4.1.3 Нийлүүлэгч нь энэхүү гэрээнд тусгасан нөхцөлийн дагуу програм хангамжийн хэвийн үйл ажиллагаанд 1 жилийн баталгаа гаргана. Нийлүүлэгч баталгаат хугацаанд програм хангамжийн үйлдвэрлэлийн чанар, бүрэн бүтэн байдалтай холбоотойгоор доголдол гарсан тохиолдолд үйлдвэрлэгчийн тусламжтайгаар програм хангамжийг солих, эсвэл засварлах, дэмжлэг үзүүлэх, арга хэмжээ авах үүрэгтэй. Энэхүү үүрэг нь захиалагч програм хангамжийг лицензийн гэрээний дагуу бус ашигласан тохиолдолд үл хамаарна.

4.1.4 Програм хангамж нь ажиллагааны хувьд цахим мэдээллийн аюулгүй байдлын 27001 стандартын хамаарвал зохих заалтуудыг хангасан байна.

4.2 Нийлүүлэгчийн үүрэг:

4.2.1 Програм хангамжийг Үйлдвэрлэгчээс үйлдвэрлэсэн нөхцөл байдлаар нь захиалагчид энэхүү Гэрээнд заасан хугацаанд нийлүүлнэ.

4.2.2  Програм хангамжийг хүлээлцэх үед болон баталгаат хугацаанд Захиалагчаас үл шалтгаалах байдлаар доголдол илэрсэн, эвдрэл гэмтэл гарсан бол Нийлүүлэгч нь програм хангамжийг шинээр сольж өгөх, эсвэл засварлах үүрэгтэй.

4.2.3 Нийлүүлэгч нь програм хангамжийн ашиглалтын хугацаанд гарсан программ хангамжийн доголдол, тасалдлыг өөрийн зардлаар арилгаж, алдааг засварлах үүрэгтэй.  Програм хангамжийн доголдол, тасалдлыг арилгахад шаардагдах зардлыг бүрэн хариуцна.

4.2.4 Нийлүүлэгч нь програм хангамжийн ашиглалтын хугацаанд гарсан аливаа өөрчлөлт, шинэчлэлийг ажлын 5 хоногт Захиалагчид мэдэгдэх үүрэгтэй. 

4.2.5 Нийлүүлэгч нь програм хангамжид ажиллах хэрэглэгчдэд эрхийг олгох, холбогдох тохиргоо үйлчилгээг хийж, нууцлал аюулгүй байдлын хамгаалалтыг найдвартай хийж гүйцэтгэнэ.

4.2.6 Нийлүүлэгч нь програм хангамжийг сервер болон хэрэглэгчийн компьютерт суурилуулж сургалт орох бөгөөд програмын ашиглалттай холбоотой гарын авлагаар хангана.

ТАВ. ЗАХИАЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

5.1. Захиалагчийн эрх:

5.1.1 Хэрэв үйлдвэрлэгч, эсвэл үйлдвэрлэгчийн эрх олгосон этгээдээс тогтоосон лицензийн гэрээний аливаа нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол програм хангамжийг эзэмших, ашиглахаас татгалзах,

5.1.2 Захиалагч нь програм хангамжийг гэмтээсэн, эсвэл үрэгдүүлсэн тохиолдолд дахин сэргээх талаар нийлүүлэгчид хандах. Энэ тохиолдолд захиалагч нь програм хангамжийг хууль ёсны эзэмшигч, ашиглагч гэдгээ нотолно.

5.2 Захиалагчийн үүрэг:

5.2.1 Програм хангамжийн нэг хувийг зөвхөн нэг компьютерт хэрэглэх,

5.2.2 Гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөх,

5.2.3 Захиалагч энэхүү гэрээ дуусгавар болж, сунгагдахгүй болох үед өөрт байгаа Програм хангамжийн бүх хувийг устгах,

5.2.4 Захиалагч нь лицензийн хугацаанд тасралтгүй ашиглах үүрэгтэй.

5.2.5 Захиалагч нь лицензийн гэрээтэй уншиж танилцах, мөрдөх, програм хангамжийг лицензийн гэрээний дагуу ашиглах үүрэгтэй.

 

 

ЗУРГАА. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА

6.1 Нийлүүлэгч нь програм хангамжийг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд нийлүүлэлт ийнхүү хойшлогдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө.

6.2 Аль нэг тал нь гэрээний 7-р зүйлд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талдаа учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна.

6.3 Талууд нөгөө талын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.

6.4 Захиалагч нь програм хангамжийн үнийг хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд төлбөр хойшлогдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгчид төлнө.

6.5 Талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээ нь нийлүүлэгч нь захиалагчид програм хангамжийг иж бүрнээр хүлээлгэн өгч акт үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

6.6 Нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийн лицензийн зөвхөн борлуулж байгаа бөгөөд үйлдвэрлэгчтэй холбоотой буюу үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнтэй холбоотой үүссэн үйлчилгээний доголдол, аливаа алдаанд хариуцлага хүлээхгүй.

 

 

ДОЛОО. ГЭРЭЭНИЙ НУУЦЛАЛ

7.1 Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбоотой болон гэрээг хэрэгжүүлэх явцад шууд болон шууд бусаар олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад хамааралтай (техник, санхүү, бизнесийн гэх мэт) аливаа мэдээ, мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад бичгэн, аман болон аливаа бусад хэлбэрээр задруулахгүй, ашиглахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.

7.2 Хэрэв нууц мэдээллийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардаж авсан тохиолдолд аль нэг талыг нууц задруулсанд тооцохгүй. Харин энэ тухай нөгөө талд нэн даруй мэдэгдэнэ.

 

 

НАЙМ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

8.1 Холбогдох хууль тогтоомжид заасан гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын 5 хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.

8.2 Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжилбэл Талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

8.3 Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.

8.4 Гэрээг хэрэгжүүлэх явцад давагдашгүй хүчин зүйлийн улмаас нөгөө талдаа учирсан хохирлыг Талууд хариуцан хүлээхгүй.

 

 

ЕС. БУСАД

9.1 Энэхүү гэрээгээр зохицуулаагүй бусад асуудлыг Монгол Улсын Иргэний хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулах буюу тайлбарлана.

9.2 Гэрээтэй холбоотой аливаа маргаан гарвал талууд зөвшилцөж шийдвэрлэх бөгөөд зөвшилцөлд эс хүрвэл маргааныг Монгол Улсын шүүхээр хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

       Тус гэрээ нь төлбөр төлсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно   Энэхүү заалт нь энэхүү Гэрээний нууцлалын тухай бүлэгт    заасан үүрэг, хариуцлагад үл хамаарна.

Энэ хариулт танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?